ISO:22000 гэж юу вэ? ISO-ийн удирдлагын тогтолцооны ШИНЭЧЛЭЛТ

ISO 22000 СТАНДАРТЫН ТУХАЙ

ISO гэдэг нь “International Organization for Standardization” буюу Олон улсын стандартын байгууллага гэсэн үгийн товчлол юм. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан байдаг.

 Хүнсний аюулгүй  байдлын асуудалд дэлхий нийтээр онцгой анхаарал тавьж, 1987 онд чанарын удирдлагын бүлэг стандартуудыг боловсруулан гаргажээ. Харин Монгол улсын засгийн газраас 2009 онд “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд  “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай ойлголтыг тодорхойлж, ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх уриалга, зөвлөмжийг гаргасан байдаг.

Дэлхий нийтэд тухайн  улсын стандартын  байгууллагаас  гурван жил тутам ISO:22000 стандартыг нэвтрүүлсэн үйлдвэрт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч, тус стандартын эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэдэг байна. Bottom of Form

Ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөх болсон өнөөгийн зах зээлийн өрсөлдөөнт нийгмийг тооны чанараас тогтолцооны найдвартай байдлыг илүүтэй үнэлэх болсон.

Хүнс үйлдвэрлэгчийн энэхүү харилцааг дэмжих гол хэрэгслүүр нь Олон Улсын ISO:22000 бүлэг стандарт бөгөөд энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртэлх (харилцан хамаарал бүхий тоног төхөөрөмж, боох, савлах материал, цэвэрлэх хэрэгсэл, нэмэлт ба бүрэлдэхүүн үйлдвэрлэгч зэрэг байгууллагуудын хамт) өргөн хүрээг хамарсан байдаг

Манай компани дээрх хэрэгжилт

Манай компани нь Үйлдвэрлэлийн  үйл ажиллагааны явцад технологи тогтворжуулах, захиалагчийн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо хэрэгжүүлэх явцад үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх ажлуудыг хийж  ирсэн төдийгүй 2017 оны 1 сард герман улсын TÜV Rheinland компаниар Хүнсний Аюулгүй Байдлын Эгзэгтэй Цэгийн хяналтын тогтолцоог /НАССР Hazard analysis сritical control point  /  нэвтрүүлсэнээ баталгаажуулсан болно. Мөн 2018 оны 1 дүгээр сард хүнсний аюулгүй байдлын хоёр дахь шатны аудитаар HACCP тогтолцоог давтан баталгаажуулсан.

2018 оноос Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо буюу ISO:22000 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн ба 2019 оны 02 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд  Герман улсад төвтэй Олон улсын стандарт баталгаажилт, аудитын ''TUV Rheinland'' компани нь “Хатансүйх Импэкс” компанид ISO:22000 стандартын баталгаажуулалтыг үйлдвэрлэлийн бүх нэгж, шат дамжлагад амжилттай хийж, олон улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO:22000 стандартын шаардлагыг бүрэн хангасан, эрүүл цэвэр орчинд чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргадаг болохыг амжилттай баталгаажуулсан.  /"ISO:22000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс  эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулж хянадгаараа онцлогтой/