ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН ISO22000:2018 ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА.

Манай байгууллага нь 2016 оноос хүнсний аюулгүй байдлын систем болох НАССР гэрчилгээгээ ахиулан 2019 оны 02 дугаар сард ISO 22000:2005, 2020 оны 12 сард шинэчлэгдсэн ISO 22000:2018 Олон улсын стандартыг Герман улсын баталгаажилт, аудитын ''TUV Rheinland'' компаниар аудитад орж ГЭРЧИЛГЭЭГЭЭ хүлээн авлаа.  дээрх стандартуудыг үйлдвэрлэлийн бүх нэгж, шат дамжлагад амжилттай хийж, олон улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, эрүүл цэвэр орчинд чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргаж болохыг амжилттай баталгаажуулсан. Мөн цаашлаад ISO9001, FSSC22000 олон улсын стандартыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

ХҮН АРДАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ХҮНСЭЭР ХАНГАХ ҮҮРГЭЭ БИД БИЕЛҮҮЛСЭЭР БАЙНА.